Нэгэн гэр бүл 1 сая ам доллар замын голоос олжээ гэтэл…

Америкийн нэгдсэн улсын Виржиниад амьдардаг нэгэн гэр бүл аялалаар явж байхдаа замын голд нэгэн ууттай зүйлтэй таарсан байна. Тэд тэр ууттай зүйлийг хог гэж бодсон боловч тэд зам дээр ход үлдээж болохгүй гэж шийдэн ууттай зүйлийг машиныхаа тэвшиндээр шидчихээд хажуу тийшээ хартал замын хөвөөнд мөн адил нэг ууттай зүйл хэвтэж байсан ба тэд нэг их юм бодолгүй тэвшиндээ хийн аялалаа үргэлжлүүлсэн байна. Аялал ч дуусч гэртээ ирээд нөгөө ууттай зүйлээ гаднаас нь тэмтэрч үзээд дотор нь дүүрэн захидал байна хэмээн бодоод хаясан байна гэтэл бага хүү нь хогоо асгах гэж байгаад санаандгүй уутаа ураад задалсанд дотроос нь дүүрэн мөнгө унаж тэд бөөн баяр болон бид дахиж ажил хийх шаардлагагүй боллоо гэсэнд, ээж нь хүүхдүүддээ хандан амар олсон мөнгө амтгүй шүүдээ хэмээн захиж, зөв үлгэр дуурайлал үзүүлэн цагдаагийн газар мөнгийг  аваачиж өгсөн байна.

Та бүхэн маань ч гэсэн үргэлж хүүхэддээ үлгэр дуурайлал нь болж амьдраарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *