Хамгийн их хүн зорчсон дэлхийн 10 хот

Дубай

Ойролцоогоор 14.26 сая жуулчинг энэ жилдээ хүлээж авах төлөвтэй байгаа бөгөөд жуулчид 11.7 тэрбум гаруй америк долларын хөрөнгө оруулалтыг эдгээр жуулчин хийсэн байна. Дубайд зочилсон хүмүүст “the Mall of Emirates” гэх худалдааны байгууламжийг санал болгож байна. Энэхүү байгууламж нь маш өргөн үйл ажиллагааг хамарсан байдаг бөгөөд дотроо цанаар гулгахаас гаднаа түүхийг шингээсэн олон олон үзвэртэй байдаг байна.

Лондон

Лондон хотод энэ жил ойролцоогоор 18.82 сая жуулчин хүлээн авснаар дэлхийд хагийн олон хүн айлчилдаг хотоор шалгаржээ. Ирсэн зочидод санал болгох олон зүйлс байдаг тул олон хүмүүс очиж үзэхийг хүсэх нь тийм ч гайхаад байх зүйл биш билээ. Амттай хоол, түүх, ногоон орчин болон гайхалта урлагийн дүр зэрэг гээд тэнд танийг уйдаах зүйл үгүй. Судалгаа энэ жил ойролцоогоор 20.2 тэрбум доллар орчим мөнгийг аялал жуулчилалаас авна гэсэн тооцоо гаргасан байна.

Нью Йорк

“Index”-н тооцоогоот энэ жил 12.17 сая хүн Нью Йорк-д зочилж 17.4 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийнэ гэнэ. Хойд Америкийн хамгийн эхний очих газраар тодроод байгаа энэхүү хотод хихфйх, үзэх зүйл маш их бөгөөд урлагт хайртай хүмүүсийн хувьд Нийслэлийн урлагийн музей, MoMA, Бродвэйд тоглолт үзэх зэрэг олон зүйлийг хийх боломжтой. Хоолны хувьд орон нутгийн хоолноос ахуулаад олон улсын хоол гээд сонголт арвинтай бол мөн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хрээлэнгүүд, уран гоёмсог архитектурын шийдлүүдийг мөн харах боломжтой.

Парис

Баялаг түүхтэй, олон тооны үзэсгэлэнт газрууд, тансаг урлаг, гайхалтай хоол гээд маш баялаг гэрлийн хот гэгдэх Парис хот энэхүү жагсаалтанд ороход гайхах зүйлгүй.

Бангкок

Ойролцоогоор 18.24 сая жуулчин 12.4 тэрбум гарул долларыг зарцуулах хандлагатай байгаа энэхүү хот нь бусад хотуудаас жуулчин хүлээж авч буй тоогоороо маш хурдацтай өсөж байгаа хот юм. Худалдаа, хоол, түүхт газруудаас гадна нутгийн хүмүүсийн найрсаг зан, төсвөөрөө жуулчдийг жил болгон татак чаддаг байна.

Истанбул

Ази, Европийн хил дээр орших энэхүү хотод 12 сая гаруй жуулчин ирэх тооцоололтой ба хамгий ихээр жуулчдыг татдаг газрууд нь түүхт газруд байдаг ба эдгээрт Топкапи-ийн ордон, Гэгээн София Католик Сүм, Цэнхэр сүм багтна. Үүнээс гадна үнэт эдлэл, хивс, халуун ногоо зэрэг олон төрлийн бараа зардаг дэлхийн хамгийн хөгшин, хамгийн том захуудийн нэгт зүй ёсоор багтдаг Их зах/Grand Bazaar/ руу жуулчид ахин давтагдахгүй бэлэг худалдан авахаар зорьдог байна.

Сингапур

Сөүл

10.35 сая орчим хүн Солонгос улын соёлтой танилцахаар зорин ойролцоогоор 14.7 тэрбум долларыг зарцуулсан байна. Жинхэн амтат солонгос үндэсний хоолоос Кёнбокгун ордон зэрэг хаады орднууд гээд үзэх зүйл ихтэй энэ хотод Dongdaemun, Namdaemun зах зэрэг тоомоох худалдааны гудамж ч мөн адил олон бий.

Куала Лумпур

Энэхүү жагсаалтанд орсон хотууд руу зорих жуулчид нь дэлхийн өнцөг дахинаас очиж байгаа бол Малайзын нийслэлд айлчилах жуулчидын дийлэнх нь Хойд Ази болон Австрали улсаас ирдэг ба 11.25 сая хүн ирсэн байна. Куала Лумпур хотод хийж болох зүйл гэвэл худалдаа, цэцэрлэгт хүрээлэнтэй Ихэр Цамхаг, Малайзын Ойн судалгааны хүрээлэн болон олон төрлийн хоол, худалдааны газруудтай таарах Petaling гудамж багтна.

Хонг Конг

Хэдий Хятадын нэг хэсэг ч өөрийн хуультай энэхүү орон нь жуулчидын хувьд зорих хамгийн алдартай газруудын нэг билээ. Очиход визний шаардлагагүй байдаг тулд олон хүнд Хятадын соёлтой танилцах маш том боломж болдог байна. Үүнээс гадна тансаг ресторан, гудамжны хоол, худалдаа, гааад орчин зэрэг жуулчидын нүдийг булаах олон олон үзвэртэй ба 8.66 сая хүн дунджаар жилд ирж 7.4 тэрбум долларыг зарцуулдаг байна.

luujin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Next Post

dvsd

Fri Oct 11 , 2019