Дэлхий дахин дахь хамгийн амттай 10 хөлдүү амттан

Халуун цагт чихэр болон мөхөөлдөсний хослол шиг сайхан зүйл үгүй билээ. Хэдэн зууны турш хүн төрөлхтөн эдгээр энгийн зүйлсийг ашиглан зуны халуунаас ангижирч байжээ.

Манай эрний өмнөх 500 онд Персүүд /Одоогийн Ираны газар нутаг/ уламжлалт гэртээ өвлийн хөлдсөн цасыг хадгалдаг байсан нь анхны хөлдөөсөн дессертийг урлаж байжээ. Түүнээс удалгүй Хятадууд үхрийн сүүг өөрсдийн хөгжүүлсэн аргаар цастай холин амттан гарган авж байжээ. Дэлхий дахинд худалдаа наймаа хөгжин цэцэглэх болсноос хойш улс орон болгон өөрсдийн арга барилаараа мөхөөлдсөн амттанг хөгжүүлж ирсэн билээ.

Таньд төрөл бүрийн хөлдөөсөн дессертний амтыг мэдрүүлэхийн тулд бид дэлхий дахины олон төрлийн амттанг санал болгож байна.

Хало-хало(Halo-halo) Филиппин

Азийн нэлээдгүй орнууд өөрсдийн сүү болон амттанаар чимэглэсэн зорсон мөсний амттантай байдаг ч цөөхөн хэд нь л хало-хало шиг галзуурам сайхан амттай. Зарим нь карамел, банан эсвэл тоор жимсээр аммталдаг. Хало-хало гэх нэрний утга нь “холь-холь”, юу ч хийсэн бүгдэнг нь хутган нэг амттай хөлдөөсөн амттанг бий болгох гэсэн утгатай.

Açaí na tigela Бразил

Амазоны гүн ойд ургадаг энэхүү жимс нь хүний эрүүл мэндэд тустай бөгөөд хэдэн зуун жилийн турш нутгийн уугуул хүмүүс энэхүү калориор баялаг жимсийг махны оронд хэрэглэсээр иржээ. Бразилийн өмнөд хэсгийнхэн нил ягаан нухшинд банан самар, овъёос зэргийг дээр нь тавьж амталж иддэг бол хпйд хэсгийн иргэд элсэн чихэр нэмэн амтлах дуртай гэнэ.

Coupe Colonel Франц


Энэхүү амттанг бэлтгэхийн тулд лемоны мөхөөлдсөн дээр архи хийдэг.

Bastani sonnati Иран

 
Хэдий Иран улсыг хөлдүү десертний өлгий нутаг гэдэг ч тэд 1920-оод оныг хүрэл өөрсдийн хөгжүүлсэн мөхөөлдөсгүй байжээ.

Patbingsu, Солонгос



Солонгосын маш олон хүмүүст энэхүү зорсон мөс, өтгөрүүлсэн сүү болон хамгийн чухал чимэглэл болох дээр нь тавидаг улаан буурцагны талаар хүүхэд насны дурсамжинд байдаг. Энэхүү амттанг ихэвчлэн будааны гурилаар чимэглэдэг ба шошыг олон цагийн турш чихэртэй усанд буцалган энэхүү зунгааралдсан байдлыг бий болгодог.

Banana split, АНУ

Энэхүү амттан нь хэдий эмх замбараагүй харагдаж байгаа ч маш сайхан амттай ба гадилаа  дундуур нь хуваан, дунд нь шоколад, гүзээлзгэн болон ванилний мөхөөлдсийг байршуулаад дээрээс нь шоколад, гүзээлзгэн юм уу ханборогоцой нь сиропоор амтална. Эцэст нь дээд хэсгийн чимэглэлийг крем, самар эцэст нь хамгийн чухал амттан болох интороор амтална.

Raspados, Мексик

“Raspado” гэдэг нь Испаниар “хусах” гэсэн утгатай бөгөөд том хөлдүү мөсөн блокыг зорон сироптой холин гарган авдаг амттан ба Мексик хүүхдүүдийн хамгийн дуртай амттан юм.

Granita di Caffe con Panna, Итали

Хүчтэй амттай эспрессог буталсан мөсөнд хийн хутгагдан, дээр нь кремээр чимэглсэн энэхүү амттан нь Италийн үнэхээр тансаг амттан билээ.

Spaghetti Eis, Герман

Энэхүү хачирхалтай амттан нь анх 1960аад онд Германы Манхем-д Итали тогооч Дарио Фонтанелла зохион бүтээсэн байдаг. Шахсан ванилны мөхөөлдсийг төмс хэрчигчээр шпагеттиний хэлбэрт оруулан, гүзээлзгэний сиропоор амталдаг. Мөн “пармесан”-г төлөөлөн цагаан шококлад ашигладаг.

Kulfi, Энэтхэг

Энэхүү амттанг бэлтгэх гэж маш их цаг авдаг байна. Сүү, чихрийг буцалган амтлах гэж 4 цаг орчим болдог ба дэлхийн хамгийн хөвсгөр мөхөөлдөсний нэг юм.

luujin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Next Post

Хамгийн их хүн зорчсон дэлхийн 10 хот

Thu Sep 19 , 2019
Дубай Лондон Нью Йорк Парис Бангкок Истанбул Сингапур Сөүл Куала Лумпур Хонг Конг