Өвдөгний өвчнийг эдгээхэд туслах 6 хоол хүнс

Цагаан гаа – Цагаан гаа бол мөн л идэж бас жин тавьж хэрэглэж болдог хоолны нэг юм. Цагаан гаа дахь идэвхитэй бодисыг гинжерол гэдэг бөгөөд энэ нь үрэвслийн эсрэг хүчтэй бодис аж. Үнэндээ үе мөчний өвчтэй хүмүүст судалгаагаар цагаан гаа эмийн дэглэмд нэмж оруулснаар өвдөлт намдаах чадвар нь дан эм хэрэглэснээс илүү үр дүнтэй болохыг тогтоожээ. Та хоол хийхдээ эсвэл цайндаа цагаан гааг хэрэглэж болох юм. Мөн урьдчилан бэлтгэсэн цагаан гааны тосыг хавдсан өвдөг дээрээ шууд түрхэх нь гайхалтай үр дүнг үзүүлдэг байна.

Лууван – Өвдөгний өвчнийг намдаахын тулд лууван идэх нь үнэндээ Хятад уламжлалт эмчилгээний юм. Улбар шар өнгийн ногоо нь бета-каротин ба А аминдэмээр баялаг тул үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс өвдөгний үрэвслийг нам дарах боломжтой ажээ. Лууванг чанаж идвэл илүү үр дүнтэй байдаг. Хэрэв та чанасан лууваныг үзэн яддаг бол түүхийгээр нь идсэн ч гэмгүй юм. Гэхдээ аль болох хоёулангаар нь хэрэглэж байвал сайн ажээ.

Бүхэл үр тариа – Бүхэл үр тариа идэх нь өвдөгний өвчинг анагаахад тусладаг ба ялангуяа дасгал хөдөлгөөнтэй хавсарсан тохиолдолд үрэвслийг бууруулах чадвар нь илүү байдаг байна. Хэрвээ та өвчнөөсөө салахыг хүсэж байгаа бол аль болох цайруулсан гурилтай бүтээгдэхүүн болох цагаан талх гэх мэтээс татгалзах хэрэгтэй. Түүний оронд бор будаа, хивэг, шар будаа, бүтэн үр тарианы гурилаар хийсэн талх зэргийг хэрэглэхийг хичээгээрэй.

Алимны хүчлийн укус –Алимны цууг дан зууш бэлтгэхдээ ашиглахаас гадна аливаа үрэвсэлт өвчний үед ч хэрэглэж болдог байна. Алимны цууг аливаа өвчний үед хэрэглэхдээ уух эсвэл шууд жин тавьж хэрэглэдэг ажээ. Мөн алимны цууг өвдгөн дээрээ тавьснаар өвдөгний үенд хуримтлагдсан хорыг гадагшлуулах буюу задалж өгдөг байна

Турмерик – Хэрвээ та Карри идэх дуртай бол үнэхээр сайн хэрэг болсон байна. Учир нь Каррид Турмерик агуулагддаг бөгөөд турмерик нь үрэвсэл дарах, өвчин намдаах үйлчилгээтэй ажээ. Тиймээс түүнийг энэтхэгийн уламжлалт эмчилгээнд олон жилийн турш ашиглаж байгаа юм. Та карриг өдөр тутамдаа хэрэглэсэнээр таны өвчин намдах ба танд бараг л үе мөч өдөх үед уудаг “Ибупрофен” ууснаас ялгаагүй үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Мөн байгалийн гаралтай болохоор илүү сайн шүү дээ.

Хушга – Хушга нь омега-3 тосны хүчил ба антиоксидант агуулдаг самарны тоонд ордог тул өвдөгний өвдөлтийг намдаахад хамгийн тохиромжтой хүнсний нэг юм. Түүнчлэн зарим судалгаагаар хушга тогтмол идэх нь ханасан тосыг багасгадаг тул жингээ хасахад тустай гэдэг нь тогтоогдсон байдаг байна.

Source : eyreg.mn Бэлтгэсэн: О.Ми 

luujin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Next Post

Дэлхий дахин дахь хамгийн амттай 10 хөлдүү амттан

Tue Sep 10 , 2019
Халуун цагт чихэр болон мөхөөлдөсний хослол шиг сайхан зүйл үгүй билээ. Хэдэн зууны турш хүн төрөлхтөн эдгээр энгийн зүйлсийг ашиглан зуны халуунаас ангижирч байжээ. Манай эрний өмнөх 500 онд Персүүд /Одоогийн Ираны газар нутаг/ уламжлалт гэртээ өвлийн хөлдсөн цасыг хадгалдаг байсан нь анхны хөлдөөсөн дессертийг урлаж байжээ. Түүнээс удалгүй Хятадууд […]